27 May 2009

Fashion Show

нийтлэсэн Hawk |



       Fashion Show... - Америкийн Браво телевизийн цоо шинэ реалити ТВ цуврал нэвтрүүлэг юм. Нэврүүлгийг дуучин Kelly Rowland, загвар зохион бүтээгч Isaac Mizrahi нар хөтлөн явуулдаг бөгөөд хувцасны загвар зохиох өрсөлдөөнт нэвтрүүлэг. Оролцогчид заасан хугацаанд тодорхой материал, хэлбэр загварын дагуу хувцсаа урлаж долоо хоног бүр шүүгчдийн шийдвэрээр нэг болон түүнээс дээш тооны загвар зохион бүтээгчид хасагдаж явдаг. Анхны 15 оролцогчдоос хасагдсаар финалийн шалгаруулалтад 4 загвар зохион бүтээгчид үлдэх юм. Финал хүртлэх шалгаруулалтын тэмцээнүүдэд хувцасны нэг хэсэг юмуу хэд хэдэн хэсгийг сонгож хөгжүүлээд явцийн шоунууд дээр танилцуулах ёстой. 
       Нэвтрүүлгийн ялагч 125.000 долларийн шагналыг гардаж авна. Чадвартай бол хялбархан баяжих нь ээ. Энэ шинэ нэврүүлэг зарим талаараа The Runaway төсөлтэй төстэй. Сонирхвол Bravo сувагаар долоо хоног бүрийн пүрэв гаригийн үдшийн 22:00 цагаас цацагдаж байгаа.

       Нэврүүлгийн эхний 3 цувралыг татаж авч үзээрэй.
Мөн бичлэгийн толгойд байгаа гүүглийн сурталчилгаан дээр дарахаа мартуузай. :)

0 сэтгэгдэл: